АШУҮИС дэлхийн их сургуулиуд дунд 1237-р байрт эрэмбэлэгдлээ

2025 оны 6 сарын 05

Arslan.mn

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль нь олон улсын хянан магадалгаа хийдэг, Scopus, Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй эрдэм шинжилгээний бүтээлийн тоог нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, сургалтын хөтөлбөрүүдийг олон улсын стандартад нийцүүлэн магадлан итгэмжлүүлэх, гадаад хамтын ажиллагааг эрчимжүүлэх, их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хийсэн тогтвортой бодлого, үйл ажиллагааны үр дүнд дэлхийн их сургуулиудын эрэмбийг тогтоодог ROUND UNIVERSITY RANKING (RUR) байгууллагын шалгуурыг хангаж, 2025 оны 4 дүгээр сард “ДЭЛХИЙН ИХ СУРГУУЛИУДЫН ЭРЭМБЭ-2025”-д дэлхийд 1237 дугаарт эрэмбэлүүлж, түүхэн амжилт гаргалаа.

Дэлхий даяар 25,000 гаруй их сургууль үйл ажиллагаа явуулж байна.

Их сургуулиудын эрэмбийг тогтоодог 80 гаруй байгууллага байдгаас RUR нь эхний шилдэг 10-т багтдаг нэр хүндтэй байгууллага юм. RUR нь эрэмбийг тогтоохдоо эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа, санхүүгийн тогтвортой байдал гэсэн 4 үндсэн үзүүлэлтийн хүрээнд нийт 20 дэд шалгуурт нарийвчилсан дүн шинжилгээ хийж, эрэмбийг тогтоодог.

Энэхүү амжилт нь манай хамт олны төдийгүй Монгол Улсын дээд боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын амжилт юм.

Дэлгэрэнгүй : https://roundranking.com/.../mongolian-national...

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663891
1 эможи

keyboard_arrow_up