Монгол, Польшийн эрүүл мэндийн байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна

2025 оны 6 сарын 04

Arslan.mn

2025 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Польш Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Эрүүл мэндийн сайд С.Мөнхсайхан Польш Улсын “Эмийн бүртгэлийн газар”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Уг ажлын хүрээнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Н.Эрдэнэбаяр Польшийн Эмийн агентлагийн дарга ноён Гжегож Цессак болон холбогдох албаны төлөөлөлтэй уулзаж, олон улсын стандартад нийцсэн эмийн бүртгэл, зохицуулалт, чанарын баталгаажуулалтын талаар мэдээлэл солилцов.

Мөн байгуулсан санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг улам өргөжүүлж, эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс худалдан авах боломжийг судлах, туршлага солилцох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлон ажиллахаар тохиролцлоо.

Энэхүү уулзалт нь Монгол, Польш хоёр улсын эрүүл мэндийн салбарын уялдаа холбоог бэхжүүлж, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал алхам боллоо.

Arslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663848
0 эможи

keyboard_arrow_up