Э.АНХБАЯР: Улаанбурханаар өвчилсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй. Ялангуяа 0-9 сартай хүүхдүүд хүндрэх эрсдэл өндөр

2025 оны 6 сарын 03

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр: 

Улаанбурханаар өвчилсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй. Ялангуяа вакцин хийлгээгүй 0-9 сартай хүүхдүүд хүндрэх эрсдэл өндөр байна. Хичээл, сургууль амарч эхэлж байгаа эдгээр өдрүүдэд улаанбурхан өвчний халдварлалт буурах хандлагатай хэдий ч хөдөө орон нутагт тархах эрсдэлтэй байна. Өнөөдрийн байдлаар 18 аймагт улаанбурханы халдварын тохиолдол бүртгэгдсэн. Хамгийн их бүртгэгдсэн аймаг нь Өмнөговь, Дундговь аймаг байна. Эдгээр аймгууд орон нутагтаа зохицуулалт хийгээд, ХӨСҮТ-өөс зөвлөгөө зөвлөмж аваад ажиллаж байгаа. Бусад аймаг, хөдөө орон нутагт бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна. 

Зарим иргэдийн хувьд харшил, тууралтыг улаанбурхантай андууран ХӨСҮТ-д ирж, үзүүлэх үеэрээ халдвар авах тохиолдол байна. Тиймээс бид нийслэлийн есөн дүүргийн эмнэлгийн ажлыг идэвхжүүлэх, дүүргийн хүлээн авах дээр үзүүлэх чиглэлийг эмнэлгийн байгууллагуудад өгч ажиллаж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663824
0 эможи

keyboard_arrow_up