ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 5075 боллоо

2025 оны 6 сарын 03

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 3-ны  байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 5075, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 647, гэрээр 1093, эдгэрсэн 3333, Хавьтал 36307, нас баралт 2 байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Тодруулах, лавлах зүйл байвал 72224444, 100 утсанд хандана уу.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663809
0 эможи

keyboard_arrow_up