АШУҮИС “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд 5 дахь жилдээ нэгдэж, 1000 ширхэг ШИНЭС МОД тарилаа
2025 оны 6 сарын 03
АШУҮИС-ийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд тав дахь жилдээ амжилттай нэгдэж, 2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нийт 1000 гаруй ШИНЭС мод тарилаа.
Тус үйл ажиллагаанд АШУҮИС-ийн удирдлагууд, захиргаа, багш, эмч, сувилагч, резидент эмч, ажилтан албан хаагчид болон оюутнууд нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөл идэвхтэй оролцлоо.
Мод тарих ажил Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр, Инчоны мөрөөдлийн төгөлд зохион байгуулагдаж, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үндэсний хэмжээнд өрнөж буй энэ томоохон хөдөлгөөнд АШУҮИС хувь нэмрээ орууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









663807
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс