Эрүүл мэндийн салбарын 300 гаруй алба хаагч гурван төрлийн МОД ТАРИЛАА

2025 оны 6 сарын 02

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ жил Улаанбаатар хотын найман байршилд мод тарина. Энэ хүрээнд өнөөдөр ЭМЯ, ЭМДЕГ, ЭМХТ, ЭЭХХЗГ, ГССҮТ, СЭМҮТ, ХӨСҮТ, ХСҮТ, ХТС, УНТЭ, УГТЭ, УХТЭ, ЭСҮТ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ, НЭМҮТ-ийн алба хаагчид Баянзүрх дүүргийн “IGM” цэцэрлэгт хүрээлэнд гурван төрлийн мод суулгаж, усалгаа хийлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: “ Монгол Улсын Ерөнхийлөгч 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулна хэмээн зарлаж, орон даяар мод тарих хөдөлгөөн өрнүүлээд байгаа. Өнөөдөр бид мод тарьж ургуулах ажилд хувь нэмэр оруулснаар байгаль орчноо хайрлаж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг багасгах, ой, усны нөөцийг нэмэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад нөлөө үзүүлж байна гэсэн үг. Ингэснээр иргэд маань эрүүл аюулгүй орчинд эрүүл амьдрах нөхцөл бүрдэх юм. МОДЫГ СУУЛГААД ОРХИЛГҮЙ арчилж ургуулах үйл хэргийг үргэлжлүүлэн хийж байхыг нийт мод тарьж буй хүмүүст хандан уриалмаар байна. Эрүүл мэндийн салбарынхан энэхүү цэцэрлэгт хүрээлэнд төгөл байгуулах болно” хэмээн онцлов.

Arslan.mn

2025-2027 онд мод тарих хөдөлгөөнөө эрчимжүүлж 570 сая, 2028-2030 онд тогтвортой үргэлжлүүлэн 850 сая мод тарьж ургуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн хугацаанд шууд болон дүйцүүлэх хэлбэрээр 84 сая мод тарьснаар мод, тарьц, суулгац, үрийн нөөц, мод үржүүлгийн газрын тоо, хэмжээ өмнөх онуудынхаас 5-6 дахин нэмэгджээ.

Ойн газрын мэргэжилтнүүд төрийн байгууллагууд, аж ахуйн нэгж, хувь хүмүүс хуваарьт газраа сонгосон өдөр, цагийнхаа дагуу мод тарихад газар дээр нь заавар зөвлөгөөг өгч байна. Иргэд саналаараа байршил, өдөр, цагаа сонгон очиж мод тарих боломжтойг онцолж байв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663791
0 эможи

keyboard_arrow_up