С.Энхболд: Диализын тусламж үйлчилгээнд ямар нэгэн КВОТ ТОГТООГООГҮЙ

2025 оны 5 сарын 28

Arslan.mn

ХУД-ийн ЭМТ-д ДИАЛИЗИЙН аппаратад орох ёстой 24 өвчтөний эмчилгээг зогсоосон гэх мэдээлэл гарсан. Уг асуудлаар ЭМДЕГ-ын дарга С.Энхболдоос тодрууллаа.

Тэрбээр, "Диализийн тусламж үйлчилгээ бол нэн шаардлагатай ангилалд орсон. Энэ жилийн ЭМД-ийн Үндэсний зөвлөлөөс гаргасан тогтоол дээр оношийн бүлгийг "Архаг", "Төлөвлөгөөт", "Цочмог" гэх гурван бүлгээр хувааж үзсэн. Диализийн тусламж үйлчилгээ нь "Төлөвлөгөөт" үйлчилгээнд багтдаг. Энэ утгаараа ямар нэгэн хязгаарлалт байхгүй. 

Оношийн бүлгээрээ эрүүл мэндийн даатгалтай гэрээ хийсэн улсын болон хувийн 50-иад эмнэлэг бий. 2024 оны байдлаар нийт 2500 орчим өвчтөний эмчилгээг тухайн эрүүл мэндийн байгууллагуудаас худалдаж авсан. Энэ хүрээндээ ч гэсэн бодлогын зохицуулалт хийгдсэн. Өөрөөр хэлбэл диализийн тусламж үйлчилгээнд ямар нэгэн квот тогтоогоогүй. Тусламж үйлчилгээ хэвийн, оношийн бүлгээрээ санхүүжээд явах боломжийг бүрэн тавьж өгсөн." гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663685
0 эможи

С.Энхболд

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up