Ш.Алтантуяа: “ХҮРЭЭ“ амаржих газрын VIP өрөөнд 60,000 төгрөг төлөөд амаржих боломжтой. Харьяалал харгалзахгүй

2025 оны 5 сарын 26

Arslan.mn

"Хүрээ" амаржих газрын Ерөнхий захирал Ш.Алтантуяагаас сүүлийн үед цахим орчинд гарсан зарим асуудлыг тодрууллаа. 

Тэрээр "Хүрээ амаржих газар шинэ байрандаа өнгөрсөн оны 12 дугаар сард орж, үйл ажиллагаагаа тэлээд, жигдрүүлээд явж байна. Барилга баригдаад үйл ажиллагаа сайхан болно гэж байхгүй. Тиймээс тоног төхөөрөмж, багажийн захиалгыг НЗДТГ-т хүргүүлж, Нийслэлийн Худалдан авах газраас 15 багцын 6 тэрбум төгрөгийн тендер зарлагдаж, эхнээсээ тоног төхөөрөмжүүдээ хүлээн аваад байна.

Манай эмнэлгийн төрөх тасгаар өдөртөө 20 орчим ээж үйлчлүүлж байна. VIP 5 өрөөтэй, энгийн гурван өрөөтэй. VIP өрөөнд гэр бүлээрээ орж үйлчлүүлэх боломжтой. Статистик судалгаагаар харахад энэ онд манай эмнэлгийг зорьж, үйлчилгээ авсан эхчүүдийн тоо 30 хувиар өссөн. Манай эмч, эмнэлгийн ажилчдын харилцаа, хандлага маш сайн. Тиймээс гомдол бараг л ирдэггүй." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

ВИДЕО: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663635
1 эможи

keyboard_arrow_up