Т.БАТЗАЯА: ЦЕГ нь “Генетик мэдээллийн сан“-г байгуулж байна. Ингэснээр хүнд гэмт хэрэгтэй шинжлэх ухаанчаар тэмцэж, хэргийн илрүүлэлт нэмэгдэнэ

2025 оны 5 сарын 23

Arslan.mn

“Маргаашийг хамтдаа бүтээцгээе” уриатай нээлттэй хаалганы өдөрлөг амжилттай зохион байгуулагдаж байна

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг иргэд, олон нийтэд сурталчлах, тэдэнд үйлчилгээ үзүүлэх, хүний нөөцийн нөхөн хангалтыг бүрдүүлэх чиглэлээр оюутан, залуучуудад мэдээлэл хүргэх зорилгоор “Өнөөдөр сонго-Маргаашийг хамтдаа бүтээцгээе” нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр /2025.05.23/ Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байна.

Энэ үеэр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Батзаяагаас зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр "ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба нь “Өнөөдөр сонго-Маргаашийг хамтдаа бүтээцгээе" уриатай нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байна. МБА нь 1986 онд байгуулагдаж байсан. Анх 10 алба хаагчийн орон тоотойгоор байгуулагдаж байсан бол өнөөдөр 1000 гаруй албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсын хэмжээнд гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нээлттэй хаалганы өдөрлөгт 79 жилийн хугацаанд мөрдөн байцаах албанд хэрэглэж буй багаж тоног төхөөрөмжийг танилцуулж, мэдээлэл өгч байна. 

Монгол Улсад “Генетик мэдээллийн сан“ байхгүй байсан. Тэгвэл энэ оноос эхлэн тус санг байгуулах ажлыг эхлүүлсэн. Ингэснээр хүнд гэмт хэргийн илрүүлэлт нэмэгдэж, гэмт хэрэгтэй шинжлэх ухаанчаар тэмцэнэ." хэмээлээ. 

ВИДЕО: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663610
1 эможи

keyboard_arrow_up