О.Сэргэлэн: Манайд элэг шилжүүлэн суулгахаар ирж байгаа хүмүүсийн ихэнхийг залуучууд буюу 35-45 насныхан эзэлж байна
УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн эмчийн өгсөн зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.
Тэрбээр "B, C, D вирусийн шалтгаантай элэгний үрэвсэл нь эцсийн шатандаа орсон тохиолдолд элэгний ХАВДАР үүсгэх, цаашлаад элэгний хатуурал үүсэх үндсэн шалтгаан болж байна. Ялангуяа хавар хүний биеийн эсэргүүцэл дархлаа мууддаг. Тиймээс янз бүрийн халдвар авах эрсдэл их байдаг.
Манайд элэг шилжүүлэн суулгахаар ирж байгаа хүмүүсийн ихэнхийг залуучууд буюу 35-45 насныхан эзэлж байна. Энэ бол анхаарах асуудал. Залуу насандаа элэгний эмгэг нь эцсийн шатандаа ороод элэг шилжүүлэн суулгаж байна. Иргэдэд үүнд анхаарахгүй бол болохгүй. Залуу хүнд элэг шилжүүлэн суулгахад мэс заслын дараах эргэн сэргээх, нөхөн төлжих нь сайн байгаа боловч бид ингээд залуучуудыг энэ мэс заслыг хийж байна гэдэг нь өөрөө анхаарах асуудал болж байна. Тиймээс элэг муутай хүмүүс хаврын цагт хоол хүнс, биеийн дархлаандаа анхаарах хэрэгтэй." гэв.









