Б.Отгонтуяа: Даралтны эмийг өдөр болгон тогтмол цагт УУЖ ХЭВШВЭЛ даралт ихсэлтийн хүндрэлээр өвчлөхгүй
Артерийн даралт ихсэхээс сэргийлэх энгийн алхам бол "Зөв эмээ, Зөв тунгаар, Тогтсон цагтаа ууж хэвших чухал" гэдгийг УХТЭ-ийн Зүрх судасны их эмч Б.Отгонтуяа зөвлөж байна.
Тэрбээр, "Артерийн даралт ихсэлт нь зүрх судасны өвчний хамгийн гол эрсдэлт хүчин зүйл болдог. Монгол Улсад нийт хүн амын 40 хувь нь ДАРАЛТ ИХСЭЛТ-тэй бөгөөд эдгээр хүмүүсийн зөвхөн 80 хувь нь хянагддаггүй буюу зорилтот зүрхний болон даралтын түвшинд очиж чаддаггүй байгаад байна. Энэ нь даралт ихсэлт өвчний хүндрэлүүд үүсэх гол шалтгаан болдог. Монголд харвалт өвчин нь дэлхийн дунджаар 4 дахин өндөр байна гэсэн судалгаа байгаа. Тэгэхээр даралтыг 130-80 гэсэн зорилтот түвшинд хүргэж, эмчлэх нь чухал байна.
Даралтын зорилтот түвшинд хүргэхийн тулд өөрт тохирсон эмийг уух шаардлагатай. Тиймээс заавал дотор болон зүрхний эмчид хандаж өөртөө тохирох эмийг зөв тунгаар тааруулах чухал. Даралтны эмийг өдөр болгон тогтмол цагт ихсээгүй байсан ч УУЖ ХЭВШВЭЛ даралт ихсэлтийн хүндрэлээр өвчлөхгүй." гэв.









