Э.Анхбаяр: Улаанбурханаар өвчилсөн дөрвөн сартай хүүхэд эндсэн харамсалтай тохиолдол гарлаа

2025 оны 5 сарын 13

Arslan.mn

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар Халдвар Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс өнөөдөр мэдээлэл өглөө.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Э.Анхбаяр "Хоёрдугаар сарын 18-нд улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнээс хойш тохиолдлын удирдлагын тогтолцоо идэвхжин, эрчимтэй ажиллаж, тандалт хариу арга хэмжээг авч байна. Энэ хугацаанд 1,756 тохиолдол бүртгэгдсэнээс 1,199 нь эдгэрсэн.

Харамсалтай нь улаанбурханаар оношлогдсон дөрвөн сартай өвчтөн өнөөдөр эндлээ. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Хүүхдийн биеийн байдал тун хүнд ирсэн. 2-3 эмнэлэг дамжсан, сар гаруй хатгалгаатай явсан байсан.

Улаанбурханы дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор дархлаажуулалтын нас нь болоогүй хүүхэд өвдөх эрсдэл өндөр байна. Архаг хууч өвчтэй хүүхэд эндэх эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Иймд эцэг эх, ард иргэд та бүхэн дархлаажуулалтдаа сайн хамрагдана уу" гэлээ.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Улаанбурханы дархлаажуулалтыг үндэсний товлолын дагуу 9 сартайд, мөн хоёр настайд нь хийдэг. Дархлаажуулалтад хамрагдаагүй, эсвэл бүрэн тунд хамрагдаагүй хүүхдүүд өвдөх эрсдэлтэй. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдээ товлолын дагуу 9 сартайд нь болон 2 настайд нь дархлаажуулалтад бүрэн хамруулахад нь анхаарах хэрэгтэй" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663387
0 эможи

Э.Анхбаяр
ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up