Б.Дамдиндорж: “Сувилахуйн сургалт, судалгааны төв” байгуулагдсанаар сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, сувилагчид бие даан суралцах нөхцөл бүрдэнэ

2025 оны 5 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалтыг эхлүүлж байна.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Их хурлын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Байнгын хорооны дарга Ч.Ундрам, Их хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Монгол улсын ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, албаны төлөөлөгчид, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж болон удирдлагууд, багш, эмч, сувилагч, оюутан залуусын төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АШУҮИС-ийн Сувилахуйн сургалт судалгааны төвийн бүтээн байгуулалтыг эхлүүлэх арга хэмжээнд хүрэлцэн ирсэн АШУҮИС-ийн удирдлага хамт олон, оюутан залуусын төлөөлөгчдөд болон бүтээн байгуулалтад оролцож байгаа бүх хүн, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зүтгэж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч нарт талархал илэрхийлж амжилт хүсэн, Олон улсын сувилагчдын баярын мэнд хүргэлээ.

Arslan.mn

АШУҮИС-ийн Сувилахуйн сургалт судалгааны төв нь 4,846 м2 талбайтай, 100 гаруй өрөө танхим, хоол, сэргээн засахуй, хэл засал, төрөлжсөн сувилахуйн ур чадвар хөгжүүлэх эмнэл зүйн дуураймал орчин, нийгмийн эрүүл мэндийн сувилахуй, судалгаа, инновац, бие даан суралцах төв зэрэгтэй байх юм. Энэ төв нь олон улсын чиг хандлагад нийцсэн иж бүрэн төлөвлөлт, орчин үеийн шийдэл бүхий ухаалаг систем, тоног төхөөрөмжтэй, сувилагчдыг сувилахуйн бүх шатны тасралтгүй сургалтад хамруулж, судалгаа, хөгжлийг нь дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663374
0 эможи

Н.Оюунгэрэл
2025-05-13 13:21
Олон жилийн өмнөөс МСНийн Тэргүүн Д.нямсүрэн "Сувилагчаа сонсоё арга хэмжээг зохион байгуулж орон даяар явж сувилагч нарын хөгжих хэрэгцээ, хүсэл зорилгыг сонссон сайхан ажил байлаа . Үүний дараа сувилагч нарын санал санаачилга хэрэгцээнд үндэслэн УИХ Засгийн газард саналаа хүргүүлж их хурлын гишүн Чинбүрэн, Зөвлөх Дэмбэрэл нарын дэмжлэгээр улсын төсөвд суулгаж чадсанаар өнөөдөр МУ ын Ерөнхийлөгчийн ивээл дэмжлэгийг хүртэж энэ Сайхан санаачилга хэрэгжиж эхэлсэнд баярлалаа . Мэргэжил эзэмжих, мэргэжихээс гадна төгсөөд ажиллаж байгаа Хот, Хөдөө орон нутгийн сувилагч нарын хөгжилийн ордон, МСН ийн үйл ажиллагаагаа өргөн хүрээтэй явуулах ажлын байр, сувилагчийн нийгэмлэг холбоодийн үйл ажиллагаагаа хамтарч хийх газар гээд олон олон тулгамдсан асуудлыг нэг мөсөн шийдвэрлэж байгаа монголын сувилагч тусгай,мэргэжилтэний хувьд түүхэн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт байх болно. Санаачлагч МСН Тэргүүн Д.Нямсүрэн болон төр засагтаа баярлалаа Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай .
Н.Оюунгэрэл
2025-05-13 13:14
Олон жилийн өмнөөс МСНийн Тэргүүн Д.нямсүрэн "Сувилагчаа сонсоё арга хэмжээг зохион байгуулж орон даяар явж сувилагч нарын хөгжих хэрэгцээ, хүсэл зорилгыг сонссон сайхан ажил байлаа . Үүний дараа сувилагч нарын санал санаачилга хэрэгцээнд үндэслэн УИХ Засгийн газард саналаа хүргүүлж их хурлын гишүн Чинбүрэн, Зөвлөх Дэмбэрэл нарын дэмжлэгээр улсын төсөвд суулгаж чадсанаар өнөөдөр МУ ын Ерөнхийлөгчийн ивээл дэмжлэгийг хүртэж энэ Сайхан санаачилга хэрэгжиж эхэлсэнд баярлалаа . Мэргэжил эзэмжих, мэргэжихээс гадна төгсөөд ажиллаж байгаа Хот, Хөдөө орон нутгийн сувилагч нарын хөгжилийн ордон, МСН ийн үйл ажиллагаагаа өргөн хүрээтэй явуулах ажлын байр, сувилагчийн нийгэмлэг холбоодийн үйл ажиллагаагаа хамтарч хийх газар гээд олон олон тулгамдсан асуудлыг нэг мөсөн шийдвэрлэж байгаа монголын сувилагч тусгай,мэргэжилтэний хувьд түүхэн ач холбогдол бүхий бүтээн байгуулалт байх болно. Санаачлагч МСН Тэргүүн Д.Нямсүрэн болон төр засагтаа баярлалаа Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай явуулдаг нэгэн цогц төв, МСНийн үйл ажиллагааг явуулах өргөн хүрээтэй Сувилагч нарын хэрэгцээ
keyboard_arrow_up