ХӨСҮТ-ийн нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн 81 хувь нь зөвлөх, тэргүүлэх, ахлах зэрэгтэй ажиллаж байна
“Олон улсын сувилагчдын өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын 12-нд дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай.
Тус өдрийг тохиолдуулан Халдварт Өвчин судлалын Үндэсний төв /ХӨСҮТ/-өөс "Сувилагч нарын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжиж эдийн засгаа бэхжүүлье" уриан доор тэмдэглэн, нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан зарим сувилагч нартаа шагнал гардууллаа.
Тус үйл ажиллагаанд ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр, ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Саруул нарын тус төвийн удирдлагууд болон бусад албаныхан, сувилахуйн албаны нийт сувилагчид оролцлоо.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Б.Саруул " Эрхэм хүндэт сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд Олон улсын сувилагч нарын өдрийн баярын мэндийг хүргэе.
Та бүхэн ард иргэдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, тэдэнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, өвчтөнийг асарч сувилах, эмчлэх гэх мэт сувилахуйн тусламж үйлчилгээг 24 цагийн турш тасралтгүй үзүүлдэг өвчтний хамгийн ойр дотны хүмүүс, эмч мэргэжилтнүүдийн хамтрагч, манлайлагч нар байдаг билээ.
ХӨСҮТ-ийн хэмжээнд нийт ерөнхий мэргэжлийн 160 сувилагч, 18 туслах сувилагч, 43 тусгай мэргэжилтэн, нийт 221 сувилагч, тусгай мэргэжилтэн ажиллаж байна.
Үүнээс Сувилахуйн ухааны докторант 3, Сувилахуйн ухааны магистр 11, 67% нь бакалаврын зэрэгтэй, 66 % нь мэргэжлийн зэрэгтэй, 81.5% нь төрөлжсөн мэргэжлийн сувилагч ажиллаж байна.
ХӨСҮТ-ийн удирдлагын багийн зүгээс сувилагч мэргэжлийн бие даасан байдал, статусыг бэхжүүлэх, сувилагчийн шилжилт хөдөлгөөнийг багасгаж ажлын байрны сэтгэл ханамж, нийгмийн хангамж, орчин нөхцлийг дээшлүүлэх чиглэлээр бодлогын тодорхой гарц гаргалгаа, шийдлүүд гарган ажиллаж байна. " гэдгийг онцлов.









