Хоёрдугаар эмнэлэг “Монгол Улсад сувилахуйн хөгжлийн тэргүүлэх төв“ болох эрхэм зорилго, алсан харааг сувилахуйн албанд гардууллаа

2025 оны 5 сарын 12

Arslan.mn

Өнөөдөо "Олон улсын сувилагчдын өдөр" тохиож байна. Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс сувилахуйн ухааныг үндэслэгч “Дэнлүү барьсан эмэгтэй” хэмээн дэлхийд алдаршсан Флоренс Найтингелийн төрсөн өдөр болох 5 дугаар сарын 12-ныг “Олон улсын сувилагчдын өдөр” болгон  тэмдэглэж ирсэн билээ.

Тэгвэл өнөөдөр Улсын Хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/-ийн хамт олон тус өдрийг угтан нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдээ хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан зарим сувилагч нартаа шагнал гардууллаа.

Тус үйл ажиллагааг нээж УХТЭ-ийн захирал Б.Бямбадорж нийт сувилагч нарт мэндчилгээ дэвшүүлж,  Эмнэлзүй хариуцсан дэд захирал Ц.Ганзориг, Эрдэм шинжилгээ, инновац, хөгжлийн бодлого хариуцсан дэд захирал Д.Цогт-Очир, Төлөвлөлт, эдийн засаг маркетинг хариуцсан дэд захирал Ч.Энхболд, Сувилахуйн удирдлага зохион байгуулалтын албаны Сувилахуй хариуцсан дэд захирал Б.Эрдэнэцэцэг, ҮЭХ-ны дарга, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч  Ж.Уламсайхан болон бусад албаныхан, сувилахуйн албаны нийт сувилагчид оролцлоо.

Arslan.mn

Энэ үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Бямбадорж хэлсэн үгэндээ "Өнөөдөр Монгол Улсад эмнэлгийн сувилахуй, нийгмийн эрүүл мэндийн сувилахуйг хамтдаа шинэ зохион байгуулалтад  орж, Үндэсний хэмжээний сувилахуйн хөгжлийн тэргүүлэх төвийг зохион байгуулах ажилд та бүхэн хамтдаа зүтгэнэ гэдэгт итгэж байна. Монгол Улсын хэмжээнд сувилахуйн салбарын том өөрчлөлтийг УХТЭ-ийн захиргаа манлайлан, шинэ менежмент зохион байгуулалтаар хамтдаа хөгжүүлэх болно. Энэхүү өөрчлөн байгуулалтын үр дүнд УХТЭ-ийн сувилагч, мэргэжилтнүүдийн мэргэжлийн хөгжил, ур чадвараар ахисан түвшинд хүрч ажиллах төдийгүй Монгол улсад “Сувилахуйн хөгжлийн тэргүүлэх төв”-ийг байгуулахын төлөө баг хамт олноороо нэгдэж, сувилахуйн Эрхэм зорилго, Алсын хараа, Үнэт зүйлсийг тунхаглан батлаж  байна" гэдгийг онцлов.

Мөн энэ үеэр шинэ өөрчлөлт, шинэ давлагааг эхлүүлэх "Монгол Улсад сувилахуйн хөгжлийн тэргүүлэх төв" болох эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлсийг сувилахуйн албанд гардуулан өгсөн юм.

Arslan.mn

Энэ үеэр УХТЭ-ийн Сувилахуйн удирдлага зохион байгуулалтын албаны Сувилахуй хариуцсан дэд захирал Б.Эрдэнэцэцэг " Сувилагч мэргэжлийн үнэ цэнэ, нийгмийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн зөв бодлого, сувилахуйн удирдлага менежментийн шинэ тогтолцоог хэрэгжүүлэн, 2-р эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээнд өөрчлөн байгуулалтын анхны түүхэн ажлыг эхлүүлж байгаа нь өнөөдрийн баярын хурлын онцлог байлаа. 

Манай эмнэлгээс Олон улсын сувилагчдын өдрийн угтан олон арга хэмжээг зохион байгуулан ажилласан. Энэ хүрээнд нийгмийн хариуцлагын хүрээнд хамт олноороо мод тарьж, шинэ сувилагч нарыг дадлагажуулах хөтөлбөрт хамруулан ажиллаж байна" гэв.

ЭМЯ-ны "Жуух бичиг"-ээр:

  • Сувилахуйн албаны арга зүйч Мөнхөө Мөнх-Эрдэнэ 
  • ГСОТ-н хагалгааны сувиалагч  Мягмаржав Даваажаргал
  • БДШСТ-н диализийн нэгжийн сувилагч Мөнх-Эрдэнэ Сэлэнгэ 
  • ЗССТ-н туслах сувилагч  Ганзориг Цэрэнжаргал  

ЭМЯ-ны " Эрүүлийг хамгааах тэргүүний ажилтан" цол тэмдэгээр:

  • МЭЭТ-н сувилагч Батдэлгэр Оюундарь 
  • Тусгай тасгийн сувилагч Дашцэрэн Баасанжаргал 
  • ГСОТ-н хагалгааны сувилагч Эрдэнэбаатар Баттунгалаг  

МЭМАҮЭХ-ны "ЭРДЭНИЙН ЧАГНУУР"-аар

  • Яаралтай тусламжийн тасгийн ахлах сувилагч  Балдансүрэн Цэцэгдэлгэр      
  • Цөмийн оношилгоо эмчилгээний тасгийн ахлах техникч Батхуяг Гэрлээ    

ҮЭ-ийн "ЖУУХ БИЧИГ"-ээр:

  • Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Болшкей Роза  
  • Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Хамсызыай Рысгүл    
  • Ерөнхий мэс заслын тасгийн сувилагч Баатарцогт Уранжаргал    

ҮЭ-ийн "ХҮНДЭТ ТЭМДЭГ"-ээр:

  • Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн ахлах сувилагч Пунцагдаш Тунгалаг     
  • Мэдрэл судлалын тасгийн ахлах сувилагч  Мижид Энхтуяа    
  • Ерөнхий мэс заслын тасгийн хагалгааны хэсгийн сувилагч Дорж Отгонцэцэг    

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663363
0 эможи

Зочин
2025-05-12 18:42
Эмнэлгийн хээ нийт эмч сувилагч,сувилахуйн албаныхантай баярын мэнд хүргэё та нартаа баярлаж явдаг шүү. Өндөр настан ,Б.Ойдов
keyboard_arrow_up