УХТЭ-ийн ахлах сувилагч Б.Цэцэгдэлгэр,ахлах техникч Б.Гэрлээ нар “Эрдэнийн чагнуур“-ын ШИЛДГЭЭР тодорлоо
Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МЭМАҮЭХ)-ноос санаачлан хоёр жил тутамд эрүүл мэндийн салбарын шилдэг сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдийг тодруулан "Эрдэнийн чагнуур"-аар шагнадаг болсон юм.
Хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан тус арга хэмжээг хамтран зохион байгуулагчаар Эрүүл Мэндийн Яам , дэмжигч байгууллагаар Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо , АШУҮИС ажиллаж, өчигдөр /2025.05.06/шилдгүүдийг шалгарууллаа.
Хоёр жил тутамд сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүдээс шилдгийн шилдгийг тодруулан олгож байх “Эрдэнийн чагнуур” шагналын эзэд 13 нэр төрөл тодорсон байна.
Тухайлбал, "Эрдэнийн чагнуур" шагналаар Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламж тасгийн ахлах сувилагч Балдансүрэнгийн Цэцэгдэлгэр, Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн ахлах техникч Батхуягийн Гэрлээ нар шагнагдаж шилдгээр тодорлоо.









