ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1360 болжээ

2025 оны 5 сарын 06

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Өнөөдөр буюу 2025 оны тавдугаар сарын 6-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 1360, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 266, гэрээр 163, эдгэрсэн 931, Хавьтал 11819 байгаа аж. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663259
0 эможи

keyboard_arrow_up