ХӨСҮТ: Улаанбурханы батлагдсан тохиолдол 955 боллоо

2025 оны 4 сарын 29

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний 955 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээллээ. Эдгээрээс эмнэлэгт 230 хүн хэвтэж байгаа бол гэрээр 61 хүн эмчлүүлж байна.

Мөн эдгэрсэн 664 хүн байгаа бол сэжигтэй 20 тохиолдол, 11539 хүн ойрын хавьтлаар бүртгэгдээд байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.

Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663114
0 эможи

keyboard_arrow_up