Ж.Саранцэцэг: УНТЭ-ийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “LABWEEK-2025“ олон улсын хурлыг зохион байгуулж байна

2025 оны 4 сарын 25

Arslan.mn

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эмнэл зүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн санаачилгаар Монгол Улсад анх удаа “Лабораторийн мэргэжилтний долоо хоног” арга хэмжээг гурван жилийн өмнөөс зохион байгуулж эхэлсэн. 

Тэгвэл энэ онд тус эмнэлгийн 100 жилийн ойг тохиолдуулан Эмнэл зүйн эмгэг судлалын нэгдсэн лабораториос “Лабораторийн мэргэжилтний долоо хоног” олон улсын хурлыг "Лабораторийн стандарт, хэрэгжилтийг сайжруулах нь" уриан дор зохион байгуулж байна. 

Олон улсын хуралд Сингапур, БНСУ, Япон улсаас эмч, мэргэжилтнүүд ирснээс гадна улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн лабораторийн 400 гаруй эмч мэргэжилтэн оролцож байна. 

Arslan.mn

Энэ үеэр тус хурлыг зохион байгуулагч УНТЭ-ийн ЭЭСНЛ-ийн эрхлэгч, Төрийн соёрхолт Ж.Саранцэцэг хэлсэн үгэндээ "Дэлхий нийтээр лабораторийн долоо хоногийг тэмдэглээд 50 дахь жил болсон байна. Энэ онд "Лабораторийн стандарт, хэрэгжилтийг сайжруулах нь" уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд уриатай холбоотойгоор гадаадын зочин илтгэгчид ISO15-189 стандартын шинэчилсэн хувилбарыг танилцуулж байна. Мөн чанарын хяналт, гадаад үнэлгээний талаар ойлголтыг өгч байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 400 орчим лаборатори үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр лабораториуд стандартаа хангаж ажиллах нь хамгийн чухал. 

Үүнээс гадна иргэнд санхүүгийн эрсдэл үүсгэхгүйгээр ховор төрлийн шинжилгээг хийх, тусламж, үйлчилгээг төрөлжүүлэх шаардлагатай байна. 
Arslan.mn

УНТЭ-ийн ЭЭСНЛ-ийн дархлаа судлалын Зөвлөх зэргийн эмнэл зүйн эмгэг судлаач эмч, Төрийн соёрхолт Б.Оюунбилэг: 

Манай лабораторийн хэсэг 1936 онд анх байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж, оношилгооны шинэ арга, технологийг нэвтрүүлэн  маш олон өвчнийг оношлох, өдөр тутмын эмнэл зүйн үйл ажиллагаанд оролцохоос гадна улсын хэмжээнд лабораторийн  мэргэжилтнүүдийг бэлтгэж, сургадаг томоохон бааз болсон.

Өнөөдрийн байдлаар УНТЭ-ийн ЭЭСНЛ-т 400 гаруй нэр төрлийн шинжилгээг 24 цагийн турш хийж иргэдэд үйлчилж байна. 

Манай эмнэлэг нь цусны хавдар, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нэвтрүүлсэн бөгөөд эдгээр эмчилгээн дээр өндөр өртөгтэй, нарийн шинжилгээнүүдийг хийдэг. 

ВИДЕО: 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663052
1 эможи

keyboard_arrow_up