ХӨСҮТ: БГД-ийн сургууль, цэцэрлэгт улаанбурхны халдвар бүртгэгдэж байна

2025 оны 4 сарын 25

Arslan.mn

ХӨСҮТ-ийн  дэд захирал Б.Саруул ХӨСҮТ-өөс Томуу, томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, " ХӨСҮТ-д 2025 оны хоёрдугаар сарын 18-наас дөрөвдүгээр сарын 24-ний хооронд улаанбурхан өвчний батлагдсан 800 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрээс 570 хүн нь эдгэрсэн бол тав нь тохиолдол нь гадаад улсаас зөөвөрлөгдөж ирсэн.

Өвчлөлийн тохиолдлыг авч үзэхэд, Улаанбаатар хот, Өмнөговь, Дундговь, Хэнтий, Баянхонгор, Төв, Архангай аймагт халдварын тохиолдол бүртгэгдэж байна. Нийт батлагдсан тохиолдлын 77 хувь нь лабораторийн шинжилгээ, PCR болон эмнэл зүйгээр баталсан байна.

Газар зүйн байршлын хувьд Баянхонгор, Өмнөговь аймагт 177, Дундговь аймагт 90 тохиолдол, Хэнтий аймагт зургаа, Улаанбаатарт 497, Төв аймагт 7, Архангай аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэн.

Дийлэнх нь 10-14 насныхан байгаа ч вакцинд хамрагдах болоогүй нэгээс доош насныхны өвчлөл анхаарал татаж байна. Тиймээс энэ хүүхдүүд хүндрэх эрсдэлтэй байдаг. Ойрын хавьтлуудын 85.2 хувьд хариу арга хэмжээ авч, вакцинд хамруулсан.

Хэрвээ таны хүүхэд есөн сартай, хоёр настайдаа товлолт вакцинаасаа хоцорсон бол заавал нөхөж үнэ төлбөргүй хийлгэх шаардлагатай" гэв.

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 72 сургуулийн 168 бүлэгт 222 тохиолдол бүртгэгдсэн байна. Голомтод дахин шинэ тохиолдол бүртгэгдээгүй 38 сургуулийн 34 хувь нь буюу 13 сургууль халдварыг таслан зогсоосон. Голомтлон бүртгэгдсэн 18 сургууль байгаагаас 99 бүлэгт 152 тохиолдол бүртгэгдсэн байна. Дархлаажуулалтад 72 цагийн дотор хүүхдүүдийг хамруулах шаардлагатай байдаг. Аль нэг сургуульд халдвар гарсан бол нэн даруй хариу арга хэмжээг авах нь зүйтэй. Нийт 18 цэцэрлэг дээр тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 12 цэцэрлэгт голомт хумигдсан байна. Улаанбаатар хотын Баянгол дүүргийн сургууль, цэцэрлэгт халдвар бүртгэгдэж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663033
0 эможи

keyboard_arrow_up