Э.АНХБАЯР: Улаанбурхан өвчин ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байна

2025 оны 4 сарын 25

Arslan.mn

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяраас тодрууллаа. 

Тэрээр "Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 800-д хүрлээ. Үүнээс 570 нь эдгэрч, эмнэлэгт 193, гэрээр 37 хүн эмчлүүлж байна. 

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663032
0 эможи

keyboard_arrow_up