ЭМЯ-ны дэргэдэх Мэргэжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчиллээ

2025 оны 4 сарын 25

Arslan.mn

Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд Монгол Улсын Засгийн газрын болон салбарын зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэхэд салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, шаардлагатай асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт, зөвлөмж гаргах, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, шинэ техник, технологийг тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэхэд мөрдөж ажиллах эмнэлзүйн заавар, стандартыг боловсруулж хэрэгжилтийг хангуулахад голлох чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн салбар зөвлөлүүдийг байгуулан ажилладаг.

Өнөөгийн байдлаар 43 мэргэжлийн салбар зөвлөл 413 гишүүнтэйгээр ажиллаж, зарим тулгамдсан асуудал, шаардлагын улмаас 12 мэргэжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн, 1 салбар зөвлөлийг шинээр байгуулаад байна.

Arslan.mn

Өнөөдөр салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтнүүдтэй уулзаж шинэ санал санаачилгуудыг дэвшүүлэн, бодлогын ажлуудад хэрхэн тусгаж ажиллах тухай хэлэлцүүлэг өрнүүллээ.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663027
1 эможи

magvan Magvan
2025-04-25 10:01
Та нар наад эиийн асуудлаа шийдээч. ЁХ ноос орж ирдэг эмүүдийг яагаад оруулж ирэхгүй байгаа юм вэ.
keyboard_arrow_up