Хоёрдугаар эмнэлгийн эмч, сувилагч нарыг Солонгос улсад сургана
Улсын Хоёрдугаар төв эмнэлэг БНСУ-ын Чун-Ан эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Эрүүл мэндийн сайдын санаачлаагаар УХТЭ-ийн дэргэд "Цахим V эмнэлэг байгуулах" шийдвэр гарган нэгдсэн дуудлагын төв, алсын зайн оношилгоог төвлөрүүлээд байгаа билээ.
Тус хоёр эмнэлэг дэвшилтэд технологи, өндөр хурдны интернэт ашиглан алсын зайн оношилгоог нарийн мэргэжлийн чадварлаг эмч, мэргэжилтнүүдийн хамтарсан багаар цаг алдалгүй зөвлөгөө өгөн тусламж үйлчилгээг шийдвэрлэх юм.
Мөн Хоёрдугаар эмнэлгийн эмч, сувилагч нарыг Солонгос улсад сургах, УХТЭ, Чун-Ан эмнэлгүүд хамтран Монгол улсад сайн дурын эмнэлгийн үйлчилгээг хамтран хэрэгжүүлэх, төгсөлтийн дараах сургалтаар резидент эмч солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг эхлүүлнэ.









