ХӨСҮТ-өөс хариу арга хэмжээ, тандалт болон салбар хоорондын чадавхийг сайжруулах үзүүлэх сургуулилтыг зохион байгуулж байна

2025 оны 4 сарын 21

Arslan.mn

БНСУ-ын Өвчний хяналтыг сэргийлэлтийн агентлаг (KDCA), Ионсейн их сургуулийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа "Миракли" төслийн хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ-ээс зохион байгуулж байгаа "Шувууны томуугийн шинэ вирусээр үүсгэгдсэн хүний халдвар бүртгэгдсэн үед хариу арга хэмжээ авах, салбар хоорондын хамтын ажиллагааны чадавхийг сайжруулах нь" үзүүлэх сургуулилтыг 4-р сарын 21-нээс 22-ны хооронд зохион байгуулж байна.

Тус үзүүлэх сургуульд БНСУ-ын талаас Өвчний хяналт сэргийлэлтийн агентлагийн Олон Улсын Эрүүл мэндийн ауюлгүй байдал хариуцсан захирал И Жиа , тус агентлагийн хариу арга хэмжээний газрын дарга Е Сйи Гүй болон төслийг хэрэгжүүлэгч Йонсэйн Их сургуулийн багийн төлөөлөл хамтран зохион байгуулж байна.

Салбар хоорондын байгууллагуудаас ЗӨСҮТ, НЭМҮТ, НЭМГ, ЗДТГ, ХУДЭМТ, ЦЕГ, ОБЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газар(МЭЕГ), УМЭАЦТЛ-ийн нийт 80 гаран мэргэжилтэн оролцож байна.

Үзүүлэх суруулилтыг ЭМЯ-ны Халдвар Өвчний Хэлтсийн дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр, БНСУ-ын талаас Өвчний хяналтыг сэргийлэлтийн агентлагийн Олон Улсын Эрүүл мэндийн аюулгүй байдал хариуцсан захирал И Жиа болон Йонсэйн Их сургуулийн багийн ахлагч Ёом Жүн Соб нар нээж хэлсэн үгэндээ тус үйл ажиллагааны зорилго, ач холбогдол, үр дүнгийн талаар дурдаж, амжилт хүслээ.

Arslan.mn

Миракл төсөл нь БНСУ-ын Өвчний хяналтыг сэргийлэлтийн агентлаг (KDCA) хэрэгжүүлж буй Хөгжлийн дэмжлэг үзүүлэх (Offical Development Assistance ) төсөл юм.

Энэхүү төслийн хүрээнд Бичил биетний тэсвэржилтийн тандалыг сайжруулах ба лабораторийг бэхжүүлэх, Халдварт өвчний дэгдэлтийн үед хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх, Талбарын тархвар судлалын хүний нөөцийг бэхжүүлэх гэсэн 3 бүлэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662926
0 эможи

keyboard_arrow_up