Дүүргүүдийн нийгмийн эрүүл мэндийн төвийг чадавхжуулах замаар сүрьеэгийн илрүүлэг хийнэ
Сүрьеэгийн тусламж үйлчилгээний тогтолцоог оновчтой болгох замаар төвлөрлийг сааруулж 2028 он гэхэд илрүүлэлтийн түвшинг 70%-д хүргэх, бүх хэлбэрийн сүрьеэгийн эмчилгээний амжилтыг 90%-д хүргэхээр зорилт тавин ажиллаж байна.
ДЭМБ-ын зөвлөмж болгож буй эрүүл мэндийн тогтолцоонд тулгуурлан бүх шатны эрүүл мэндийн байгууллагын оролцоотой сүрьеэгийн илрүүлгийг оновчтой зохион байгуулахад ЭМЯ, ХӨСҮТ, Глобал сан болон бусад ОУ-ын байгууллагууд хамтран ажиллаж эрт илрүүлгийн чанарыг сайжруулах үндэсний стратеги төлөвлөгөөнд суурилсан НЭМ-ийн төвүүдийг чадавхижуулна.
Тус ажлыг эхний ээлжинд нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд зохион байгуулах юм.
Глобал сангийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа төслийн хүрээнд Сүрьеэгийн масс илрүүлгийг сонгосон 2 дүүрэгт явуулахдаа тархалтын өнөөгийн төлвийг тогтоох, тухайн дүүргийн эрүүл мэндийн байгууллагад суурилан чадавхижуулах замаар зохион байгуулахад санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэхээр ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж байна.









