ХӨСҮТ: Улаанбурхан өвчин Улаанбаатар, Өмнөговьд голомтлон тархаж байна
Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 14-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 552, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 83, гэрээр 7, эдгэрсэн 462, сэжигтэй тохиолдол нь 38, Хавьтал 11495 байгаа аж.
10-14 насныхан өвчлөлд ихээр өртөж байгаа бол Улаанбаатар, Өмнөговь аймагт халдвар голомтлон тархаж байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.









