Л.Бямбасүрэн: Сонсгол бууралт, дүлийрэлтийг эрт оношилж, эмчлэх чиглэлээр олон улсын цогц сургалтыг Монголд анх удаа зохион байгуулж байна

2025 оны 4 сарын 14

Arslan.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй “Сонсголын бэрхшээлийн эрүүл мэндийн төлөвлөлт”  олон улсын нийгмийн эрүүл мэндийн цогц сургалт, мэргэжлийн уулзалт өнөөдөр /2025.04.14/ Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт боллоо.

Уг семинарт ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон, гадаад, дотоодын  тэргүүлэх зэргийн  эмч, судлаач, мэргэжилтнүүд оролцож, мэдээлэл солилцож байна.

Arslan.mn

Энэ талаар УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн "УНТЭ-ээс ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр олон улсын нийгмийн эрүүл мэндийн цогц сургалтыг Монголд анх удаа зохион байгуулж байна. Сургалтад гадаадын 10 гаруй орны эмч, профессорууд оролцож, лекц уншиж байна.

Мөн сургалтад АШУҮИС, эмнэлгүүдийн чих,хамар хоолойн, сонсголын эмч, хэл яриа заслын эмч болон төрийн бус байгууллагуудын эмч, төлөөллүүд оролцож, чих, сонсголын эрүүл мэндээс урьдчилан сэргийлэх, энэ чиглэлийн менежментийг сайжруулах мэдээлэл солилцож байна.

ДЭМБ-ын 2023 оны мэдээллээр, дэлхийд 430 сая хүн сонсголын дунд болон хүнд зэргийг бэрхшээлтэй байгаа. Эдгээрийн 34 сая нь хүүхэд байна.

Сонсгол бууралт, дүлийрэлтийг эрт оношилж, эмчлэх боломжтой эмгэг гэж үздэг учраас ДЭМБ-аас онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.

Тиймээс бид сонсгол бууруулалт, дүлийрэлтийг аль болох эрт илрүүлж, оношлох нь чухал байна. 

Монгол Улсад 0-16 насны 1170 хүүхэд сонсголын хөгжлийн бэрхшээлтэй бол 16-60 насны 8700 орчим хүн сонсголын бэрхшээлээр хөдөлмөрийн чадвараа алдалттай тоо баримт бий." гэдгийг онцлов.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662773
1 эможи

Иргэн
2025-04-14 22:10
Ямар ч шаардлагагуй дуут дохио, орилж чарласан мотоциклоос болж бугд дулийрэхнээ!
keyboard_arrow_up