Хоёрдугаар эмнэлэг “Азийн загвар байгууллага төлөвшүүлэх төслийн гурван талт гэрээ“-нд гарын үсэг зурлаа

2025 оны 4 сарын 08

Arslan.mn

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Б.Бямбадорж, Монголын Бүтээмжийн Төвийн гүйцэтгэх захирал Я.Эрхэмбаяр нар /2025.04.07/ өдөр “Төрийн байгууллагын төгөлдөршил, загвар байгууллагын төсөл” хамтран ажиллах гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, иргэдэд ээлтэй, ил тод болгоход чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ Монгол Улсад сайн засаглалыг төлөвшүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх юм.

Arslan.mn

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд процессын дахин инженерчлэл хийх, сайн засаглалыг төлөвшүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй.

Энэхүү ажлын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Монголын Бүтээмжийн Төвтэй хамтран төрийн байгууллагын үйл ажиллагааг төгөлдөршүүлэх, тасралтгүй сайжруулалтыг төлөвлөж, бүтээмж, чанарыг дээшлүүлэх арга хэмжээг системтэйгээр хэрэгжүүлэх, улмаар олон улсын түвшинд жишиг болохуйц загвар байгууллагыг бий болгох төслийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Азийн Бүтээмжийн Байгууллага, Монголын Бүтээмжийн Төвтэй хамтран хэрэгжүүлэх энэхүү төсөлд Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт сонгогдон төсөл хэрэгжихээр болсон. Төслийг хэрэгжүүлснээр төрийн албаны бүтээмж, үйлчилгээний чанар сайжирч, тасралтгүй сайжруулалтын соёл төлөвшихөөс гадна туршлагаа түгээн дэлгэрүүлэх юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662649
0 эможи

BAT
2025-04-09 18:42
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

keyboard_arrow_up