СЭМҮТ-д аутизмын “ADOS-2” оношилгоог хийж эхэллээ

2025 оны 4 сарын 08

Arslan.mn

”Монгол Улсад эмчлэгддэггүй өвчлөлийг бууруулах бодлого”-ын хүрээнд СЭМҮТ-ийн хүүхдийн сэтгэцийн эмч нар БНТУ-д Аутизмын оношилгоо, үнэлгээний “ADOS-2” аргачлалын онол болон дадлага сургалтад хамрагдсан юм.

Тэдгээр эмч нар СЭМҮТ-д аутизмын хүрээний эмгэгийн оношилгооны олон улсын стандарт аргачлал болох “ADOS-2” оношилгоо, үнэлгээний аргачлалын дагуу оношилгоо хийж эхэллээ.

Аутизмын оношилгоо, үнэлгээний “ADOS-2” аргачлал нь асуултад хариулж, даалгавруудыг гүйцэтгэх явцад аутизмын хүрээний эмгэгийн үед илрэх эмнэл зүйн өвөрмөц шинж тэмдгүүд, зан үйлийн өөрчлөлтийг ажиглах замаар оношлох боломжийг олгодог байна.

Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн энэ оны IV тогтоолоор аутимзын оношилгоог даатгалын сангаас санхүүжүүлэхээр зохицуулжээ. Мөн өнгөрсөн оны аравдугаар сард СЭМҮТ-ийн шинэ цогцолборыг ашиглалтад оруулснаар Хүүхэд, өсвөр үеийн клиник байгуулж, эмчлүүлэгчдэд ээлтэй, ая тухтай орчныг бүрдүүлэн 20 ортойгоор, 3-18 насныханд тусламж, үйлчилгээ үзүүлдэг болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
662641
1 эможи

Purewsuren
2025-04-08 19:23
Sain bnuu yaj tsag awch onshluulah we tolbor 5nastai
СЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up