Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 98 болжээ
2025 оны 3 сарын 28
Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө.
Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний 98 тохиолдол батлагдлаа. Эдгээр өвчтөнүүдийн 61 нь эмнэлэгт, 5 нь гэрээр, 32 тохиолдол нь эдгэрчээ.
Батлагдсан тохиолдлуудыг насны бүлгээр нь харвал 10-14 насныхан нийт өвчлөлийн бараг тал хувийг эзэлжээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









662432
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс