Э.Анхбаяр: Улаанбурхан өвчний халдварын хавьталд орсон тохиолдолд дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай 

2025 оны 3 сарын 24

Arslan.mn

Халдварт Өвчин судлалын Үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Анхбаяраас улаан бурхан өвчний талаар тодрууллаа.

Тэрээр "Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 70 гарч, сэжигтэй тохиолдлын тоо 50 гарлаа. Тиймээс ЭМЯ, ХӨСҮТ-ийн баг эрчимжиж ажиллаж байна. Тандалт, судалгааны ажил тогтмол хийгдэж байна. 

ХӨСҮТ-ийн дэмжлэгт хяналтын баг баруун аймаг болон говийн аймгуудаар ажиллаад ирлээ. Орон нутагт дэмжлэгт хяналтын баг ажилласны хүчинд улаанбурхан өвчний вакцинжуулалт 15 хүртэл хувиар нэмэгдсэн. 

Улаанбурхан өвчин нь 14-21 хоногийн нууц хугацаатай. Одоо их хэмжээгээр нэмэгдсэн нь цагаан сарын өргөн дэлгэр золголттой холбоотой байх магадлалтай. 

Улаанбурхан өвчний хүндрэл нь уушгины хатгалгаа, гүйлгэлт, суулгалтаар илэрч, тууралт гарч хүндрэх магадлалтай. Нярай хүүхэд хүндрэх магадлалтай тул дархлаажуулалтад бүрэн хамруулах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, гараа тогтмол угаах, маскаа зүүх шаардлагатай. 

Мөн хүүхдээ вакцинд хамрагдсан эсэхийг мэдэхгүй байх тохиолдол их байна. Гурав дахь дархлаажуулалтад хамрагдах боломжтой учраас та бүхэн өөрт ойрхон эрүүл мэндийн төвд хандаж вакцинаа хийлгээрэй." хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662333
0 эможи

Э.Анхбаяр
ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up