Сокорро Эскаланте: Сүрьеэ өвчнөөр нас барах тохиолдол нэмэгдэж байгаа нь эрт илрүүлгийг сайжруулах шаардлагатайг харуулж байна

2025 оны 3 сарын 24

Arslan.mn Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс /ХӨСҮТ/ өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Нитйийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр, ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар оролцлоо. 

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте: 

-Монгол Улсын засгийн газар сүрьеэтэй тэмцэх ажилд хувь нэмэр оруулж байгаад талархаж байна. 2023 онд дэлхий нийтэд 10.8 сая хүн сүрьеэ өвчнөөр өвдөж, 1.2 сая хүн нас барсан байна. Монгол Улсын хувьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад сүрьеэ өвчний дарамт өндөртэй улсын нэгт нэрлэгддэг байна.

Сүрьеэгийн тооцоолсон өвчлөл 2020 оны байдлаар хүн амын дунд 413 байсан бол 2023 онд 491 болж 11.19 хувиар өссөн байна.

Өөрөөр хэлбэл, хүн амын дунд өвчлөл эрс нэмэгдэж, халдвар тархах эрсдэлтэй байна. Монгол Улсын хувьд сүрьеэ өвчин нь нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудлын нэг хэвээр байгаа бөгөөд дарамт өндөртэй 30 орны тоонд орж байна. 2023 онд 328 хүн, 2024 онд 415 хүн энэ өвчний улмаас нас барсан гэх тооцоо гарчээ.

Монгол Улсад 2023 оны байдлаар 21 цаг тутам нэг хүн сүрьеэгээр нас барж байна. Нас баралт нэмэгдэж байгаа нь эрт илрүүлгийг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг үр дүнтэйгээр авч хэрэгжүүлэх шаардлагатай болохыг харуулж байна.

Түүнчлэн Монгол Улс олон эмэнд буюу рифамицинд тэсвэртэй сүрьеэгийн дарамт өндөр 30 орны нэг бөгөөд 2023 онд 1200 хүн уг хэлбэрээр шинээр өвчилсөн гэсэн тооцоо бий. Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ нь эрүүл мэнд, эдийн засаг, нийгмийн ноцтой үр дагавар дагуулдагаас гадна өвчний явц удаан, хүндрэл үүсдэг, хөдөлмөрийн чадвар алдалт зэргээс үүдэлтэй санхүүгийн дарамт үүсгэдэг. 

Монгол Улсад хүн төвтэй үйлчилгээг нэвтрүүлэх энэхүү хандлага нь Монгол Улсад сүрьеэ өвчний дарамтыг бууруулахад чухал хувь нэмэр оруулах болно. ДЭМБ нь Монгол Улсын Засгийн газрын сүрьеэтэй тэмцэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлэн, энэ аюулт өвчинд өртсөн иргэн, гэр бүл, олон нийтэд хүрч ажиллах, аврахын төлөө бүх талуудтай нягт хамтран ажиллах болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662331
0 эможи

keyboard_arrow_up