Ж.БАЙГАЛМАА: Сүрьеэ өвчнөөр өвчилсөн иргэдийн дийлэнх нь “хөдөлмөрийн насны эрчүүд“ байна

2025 оны 3 сарын 24

Arslan.mn

Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс /ХӨСҮТ/ өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Нитйийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр, ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сокорро Эскаланте нар оролцлоо. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгальмаа хэлсэн үгэндээ "Хамгийн аюултай халдвар өвчин болох сүрьеэ өвчинтэй тэмцэх өдрийг жил бүрийн гуравдугаар сарын 24-нд тэмдэглэн, өнгөрүүлдэг. Энэ жил Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг “Тиймээ бид сүрьеэг устгаж чадна: Амлалтаа хэрэгжүүлье, Хөрөнгө оруулъя, Үйлчилгээг хүргэе” уриатайгаар тэмдэглэж байна.

Монгол Улс сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны тоонд ордог. 2023 онд 3000 орчим сүрьеэгийн тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч Улаанбаатар хотод ихэнх хувь буюу 57 хувь нь, аймаг орон нутагт 43 хувь нь бүртгэгдсэн байна. Бид дэлхийн түвшинд хүрсэн сүрьеэ оношилгооны аргуудыг нэвтрүүлж чадсан. Ингэснээр эмд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлэх боломжтой болсон. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдэж буй сүрьеэ өвчний ихэнх тохиолдол нь ид хөдөлмөрийн насныхан буюу 18-44 насныхан байна. 

Улсын хэмжээнд одоогийн байдлаар сүрьеэгийн 42 нэгжид 44 тоног төхөөрөмж ашиглагдаж байна. Мөн 33 зөөврийн болон дижитал рентгенийг сүрьеэгийн оношилгоонд ашиглаж байна. Түүнчлэн явуулын ирт илрүүлэг шинжилгээгээр сүрьеэгийн шинжилгээг хийж байна. Тухайлбал, нийслэлд явуулын таван баг, орон нутагт гурван баг ажиллаж байна." хэмээлээ. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662330
0 эможи

keyboard_arrow_up