Эмчийн өмгөөлөгч Э.Ганбат: П.Батчулуун эмчийн хэргийг УДШ шинжлэх ухаанчаар авч үзнэ гэж НАЙДАЖ байна

2025 оны 3 сарын 19

Arslan.mn

П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат мэдээлэл хийж байна. 

Arslan.mn

МУ-ын Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч О.Сэргэлэн "Эмч ч гэсэн хүн. Эмч хүн ч өвддөг. П.Батчулуун эмчийн бие өнөөдрийн байдлаар тун муу байгаа. Суурь өвчин ихтэй. 2013 онд Донорын хуулийн хэлэлцүүлэг хийхээр хурал зарлаад эмнэлэгт байхад Батчулуун эмч гэнэт ухаан алдаж, зүрх зогссон.

Сэхээн амьдруулах үйл ажиллагаа явуулж, 10 гаруй минутын дараа сэргэсэн. Таван удаа зүрхний стент тавиулсны хамгийн сүүлчийнх нь хууль шүүхээр шалгагдаж эхэлсний дараа өнгөрсөн 2-р сард суулгуулсан. Өнөөдөр зүрхний үйл ажиллагаа явуулах магадлал нь 33 хувьтай байгаа.

Эрхтэн шилжүүлэн суулгах бүх баг тархины үхэлтэй донорын хүлээгдлийн жагсаалттай байдаг. Яг өнөөдрийн жагсаалтад нийт 430 хүн бичигдсэн байгаа. Энэ жагсаалт цусны бүлэг бүлгээрээ өөр байдаг. Яагаад гэвэл элэг шилжүүлэн суулгахдаа цусны бүлгийг нь хардаг.

Дээрх 430 гаруй хүний элэгний үйл ажиллагаа нь эцсийн шатандаа орчихсон. Амьгүй донороос донор гарахыг хүлээгээд, бид нараас амь гуйгаад, ар гэр хамаатан саднаараа тархины үхэлтэй донор олдохыг хүлээгээд өдөр хоногийг тэвчин ядан хүлээж байгаа.

Эрүүл мэнд ийм хүнд байдалд байгаа хүн өнөөгийн хууль шүүхийн маргааныг тэсэж гарна гэдэг хүнд. Эмч бид нар  П.Батчулуун эмчийг гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байгаа. Тиймээс П.Батчулуун эмчид өршөөл үзүүлээч гэж хүсэж байна.

Би хориход очиж П.Батчулуун эмчтэй уулзсан. "Би яах гэж, юуны төлөө бүх бие эрүүл мэнд, амь амьдралаа зориулчихаад сүүлд ийм байдалд орчихоод байж байна гэж УЙЛЖ" байна " гэв.

П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат мэдээлэл өглөө.

"П.Батчулуун эмчийн хэргийг УДШ шинжлэх ухаанчаар авч үзнэ гэж найдаж байна"

Arslan.mn

П.Батчулуун эмчийн өмгөөлөгч Э.Ганбат “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хуульч хүний хувьд хүндэтгэлтэй хандаж байгаа. Дараагийн давж заалдах шатны шүүхийн магадлал энэ долоо хоногт гарна. Бид Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй. Дээд шүүх гомдол бүрийг танхимаар авч хэлэлцэх зохицуулалтгүй. Гэхдээ энэ тохиолдолд авч хэлэлцэх хуулийн зохицуулалт нь байна гэж харж байгаа.  Тиймээс бид УДШ-д хандана. 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүх хууль зүйн болон шинжлэх ухааны үндэслэлтэйгээр авч хэлэлцэж шийдвэрлэх байх гэдэгт найдаж байгаа.

Хэргийн доторх асуудлын талаар өмгөөлөгч хүний хувьд дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй байгаа тул ийм л мэдээлэл өгье” гэлээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
662262
1 эможи

keyboard_arrow_up