Хүүхэд нь улаанбурханы вакцинд бүрэн хамрагдсан эсэхийг ягаан дэвтрээс шалгаарай

2025 оны 3 сарын 14

Arslan.mn

Өмнөговь аймгаас ирүүлсэн сорьцоос улаанбурхан өвчний 3 тохиолдол лабораториор батлагдаж нийт тохиолдлын тоо 18 болов. Иймд:

  • Улаанбурхан нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр/ягаан/-ээс лавлан харна уу. 
  • Хэрэв хүүхэд  товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
  • Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдана уу.
  • Тодруулах, лавлах зүйлсээ  89016199, 75 103 100 утсанд хандана уу

Эх сурвалж: Халдварт өвчин судлалын үндэсний төв

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662194
0 эможи

keyboard_arrow_up