М.Баясгалан: Нуруу нь өвдсөн бүхэн “бөөр“ өвдлөө гэж андуурах хэрэггүй

2025 оны 3 сарын 13

Arslan.mn

Өнөөдөр "Бөөр Хамгаалах Дэлхийн өдөр". Энэ өдрийг дэлхий нийтээр "Таны бөөр зүгээр үү? Эрт илрүүлэгт хамрагдаж бөөрөө хамгаалъя!" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ хүрээнд  бөөрний эрсдэлт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлт хүчин зүйлсийн талаар УХТЭ-ийн Бөөр, дотоод шүүрэл судлалын тасгийн эрхлэгч М.Баясгалан зөвлөгөө мэдээлэл өглөө.

Тэрбээр "Иргэд ихэвчлэн ууц, нуруу чилсэн үед бөөр өвдлөө гэж ярьдаг. Ууц нуур өвдөх, бөөр өвдөх нь шинж тэмдэг нь адилхан боловч ууц, нуруугаар өвдсөн хүн болгоны бөөр нь өвдсөн гэсэн үг биш.

Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт бөөрний чиглэлийн тусламж, үйлчилгээг тасралтгүй үзүүлж ажиллаж байна. Та бүхэн бөөрний кабинетад цаг авч, үйлчлүүлж болно. 

Бөөрний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд хэвийн жиндээ анхаарах хэрэгтэй. Мөн эрүүл хүнс хэрэглэж, ус уух хэрэгтэй. Бөөрний эмч нар хоногт 2,5 литр шингэн уухыг зөвлөдөг. Шингэн зүйл гэхээр хүмүүс кофе уух, ундаа ууснаа тооцоод байдаг. Гэтэл эдгээр нь шингэнийг хангалттай хэмжээнд нөхөж чадахгүй. Тиймээс усыг зөв ууж сурах хэрэгтэй. Мөн тамхины хэрэглээгээ багасгаснаар таны бөөр эрүүл байх боломжтой болно. 

УХТЭ-ийн Бөөрний кабинетаас "Таны бөөр зүгээр үү, эрт илрүүлэгт хамрагдаж бөөрөө хамгаалъя" уриан дор өдөрлөгийг зохион байгуулж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662159
1 эможи

УХТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up