ХӨСҮТ-ийн эмч, ажилчдад зориулсан “ТУСГАЙ АВТОБУС“ хоёр чиглэлд үйлчилж эхэллээ
2025 оны 3 сарын 11
Халдварт Өвчин судлалын Үндэсний төвөөс ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах таатай орчинг бүрдүүлэх үүднээс олон ажлыг санаачлан хэрэгжүүлдэг.
Тус төв нь 800 гаруй ажилтантай улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг томоохон байгууллага юм.
Тиймээс ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр санаачилга гарган Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг сааруулах, ажилчдыг аюулгүй зорчих, ажлын цаг ашиглалтын сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын хоёр чиглэлээс ажилчдыг автобусаар тээвэрлэх хүсэлтийг Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нарт хүсэлт хүргүүлснээр ажилчдын автобусыг явуулж эхэллээ.
ХӨСҮТ-ийн эмч, ажилчид өглөө болгон "Нисэх-Таван шар-Гандан-ХӨСҮТ, Улиастайн шинэ эцэс-Улаанхуаран-ХӨСҮТ" гэх хоёр чиглэлийн нийтийн тээвэрт суун ажилдаа ирэх боломжтой болжээ.
Ажилчдад автобусаар үйлчилснээр Улаанбаатар хотын авто замд дээрх хоёр чиглэлүүдээс ХӨСҮТ-н ажилчид унаж ирэх 168-н хувийн автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй байх тооцоо судалгаа гарсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








662117
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс