Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байсан хүүхдээс улаанбурхан өвчин илэрчээ

2025 оны 3 сарын 11

Arslan.mn

Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол өнөөдөр /2025.03.11/ лабораториор батлагдсан талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

Тухайн батлагдсан тохиолдол нь хүүхэд бөгөөд гуравдугаар сарын 01-04-ндд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан байна.

Өчигдөр улаанбурхан өвчний мөн хоёр тохиолдол батлагдсан талаар ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Сүүлийн хоёр долоо хоногт тус халдварт өвчний таван тохиолдол ийн бүртгэгдлээ.

Тиймээс халдварлах, хүндрэх эрсдэл өндөр улаанбурхан өвчний товлолт вакцинд хамрагдах нас нь болсон ч вакцинаа хийлгээгүй байгаа хүүхдүүдээ яаралтай дархлаажуулалтад хамруулахыг эмч нар зөвлөж байна.

Улаанбурхан өвчин амьсгалын замаар дамждаг, халдварлалт маш өндөр. Гэхдээ улаанбурхан вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулах, хэрэв товлолын дагуу хамрагдаагүй өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулах шаардлагатайг ХӨСҮТ анхааруулав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662116
0 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up