Н.Мандхай: Бөөрний архаг үрэвсэлтэй болсон бол үйл ажиллагаа нь эргэж сэргэх боломжгүй. Тиймээс...
2025 оны 3 сарын 11
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний төвийн их эмч Н.Мандхай бөөрний архаг өвчлөлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Тэрбээр, "Бөөрний архаг үрэвсэлтэй болсон бол үйл ажиллагаа нь эргэж сэргэх боломжгүй. Тиймээс бөөрөө хайрлаж, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах хэрэгтэй.
Даралт ихсэх, хавагнах, цонхийж цайх, шээсний өнгө өөрчлөгдөх, өтгөрөх, цустай шээх, шээс хөөсөрч гарах зэрэг шинж тэмдгүүд бөөрний өвчний үед гарна.
Бөөрний архаг дутагдал өвчлөлийн үед хоолны дэглэмд анхаарах ёстой.
- Махны хэрэглээнд бөөрний эмчийн зөвлөгөө авах,
- Давсыг бага хэмжээгээр хэрэглэх
- Шингэний хэрэглээ 2 литрээс доошгүй байх." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?


1







662103
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс