ХӨСҮТ: Улаанбурханы 8 тохиолдол лабораториор батлагдсан. Таван сартайгаас 38 насны хүмүүс байна

2025 оны 3 сарын 07

Arslan.mn

ХӨСҮТ-өөс Томуу, томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр улаанбурхан өвчний тархалтад бага насныхан өртөх эрсдэл өндөр байгаа тул эмнэлэг болон олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхыг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.

"Зайлшгүй тохиолдолд хүүхдээ эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна"

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма "Одооогоор улаанбурхан өвчний 8 тохиолдол лабораториор батлагдсан.

Таван сартайгаас 38 насны хүмүүс байна. Тэдний гурав нь вакцины товлолт нас хүрээгүй буюу есөн сар хүрээгүй хүүхдүүд байна.

Вакцинд хамрагдаагүй, 5-14 насны гурван хүүхэд, нэг насанд хүрэгч тус тус халдвар авчээ. Эдгээр хүн товлолын дагуу улаанбурхан, гахайн хавдрын вакциндаа хамрагдаагүй байсан тул өвджээ.

8  тохиолдлын тав нь Вьетнам гэх мэт орнуудаар аялаад  ирсэн байна. Тэд аялах хугацаандаа халдвар авч, Монголд ирээд оношлогджээ.

Харин 9-өөс дээш сартай хүүхдүүдээ товлолт вакцинд цагт нь хамруулаарай. Ингэснээр улаанбурхан, улаанууд өвчнөөс сэргийлэх боломжтой." гэв.

"Шинж тэмдэг илэрсэн сэжигтэй тохиолдлуудыг ХӨСҮТ яаралтай хүлээж авч, хэвтэн эмчлүүлж байгаа"

ХӨСҮТ-ийн Яаралтай хүлээн авах тасгийн эмч Б.Батсүх "Улаанбурхан өвчин бол халдварлах эрсдэл хамгийн өндөр, халууралт өндөр, арьсаар толбон гүвдрүүт тууралт гарах, амьсгалын замын үрэвслийн шинжээр илэрдэг халдварт өвчин.

Энэ өвчний сэжигтэй тохиолдлын үед илрэх эхний шинж тэмдэг бол өндөр халуурах. Үүний дараа арьсаар толбот гүвдрүүд тууралт гардаг. 

Шинж тэмдэг илэрсэн сэжигтэй тохиолдлуудыг ХӨСҮТ яаралтай хүлээж авч, хэвтэн эмчлүүлж байгаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662070
0 эможи

DR. ADITY
2025-03-08 00:16
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол болохгүй Бидэнд имэйл илгээхээс бүү эргэлзээрэй баярлалаа

keyboard_arrow_up