ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 8 дахь тохиолдол лабораториор батлагдлаа

2025 оны 3 сарын 05

Arslan.mn
Улаанбурхан өвчний 8 дахь тохиолдол лабораториор батлагдлаа гэдгээ ХӨСҮТ мэдээллээ. 

Батлагдсан тохиолдлууд 2025 оны 02-р сарын 05-17-ны Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт, 2025 оны 03-р сарын 03-04-ны өдрүүдэд ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг ТОВЛОЛТ ВАКЦИНД ХАМРАГДАХ НАС БОЛООГҮЙ ХҮҮХЭД ӨВДСӨН байна. 

Иймд 2025 оны 02 дугаар сард ЧД-ийн Нэгдсэн эмнэлэг, 03 дугаар сард ЭХЭМҮТ-өөр үйлчлүүлж байсан товлолын вакцины бүрэн тундаа хамрагдаагүй, эсвэл вакцины нас /9 сар/ болоогүй хүүхдүүд ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд  ЯАРАЛТАЙ хамрагдана уу.

Тодруулах зүйлсээ 89016199, 75 103 100 тоот утсанд хандаж авна уу.

Arslan.mn
 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
662036
1 эможи

keyboard_arrow_up