Улаанбурхан өвчнөөр 7 сартай хүүхэд өвджээ

2025 оны 3 сарын 03

Arslan.mn

Улаанбурхан өвчний зургаа дахь тохиолдол лабораториор батлагдсан талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Уг батлагдсан тохиолдол 2025 оны хоёрдугаар сарын 14-23 болон хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас болоогүй буюу долоон сартай хүүхэд байна.

Иймд 2025 оны хоёрдугаар сарын 14-23 болон хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 2-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд яаралтай хамрагдахыг анхааруулж байна.

Тодруулах зүйлсээ 89016199, 75 103 100 тоот утсанд хандаж авах боломжтой аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662026
0 эможи

keyboard_arrow_up