УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон донороос элэг тайрах мэс заслыг дурангийн аргаар хийх ажилбарыг НЭВТРҮҮЛЛЭЭ

2025 оны 2 сарын 28

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв эмнэлэгт Элэг шилжүүлэн суулгах баг анх 2009 онд байгуулагдаж, анхны мэс заслаа 14 жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр БНСУ-ын Асан анагаах ухааны их сургуулийн элэг шилжүүлэн суулгах багийн хамт олонтой хийж байсан түүхтэй. Өнгөрсөн хугацаанд тус хамт олон олон олон шинэ технологийг нэвтрүүлж, 300 орчим өвчтөнд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсэн. 

Тэгвэл тус багийн хамт олон анх удаа донорын элэг тайрах мэс заслыг дурангийн аргаар хийх мэс заслыг амжилттай нэвтрүүллээ. 

Өвчтөн 45 настай эмэгтэй , элэгний B, D хавсарсан вирусийн гаралтай элэгний хатуурал, элэгний эмгэгийн эцсийн шатанд орсон үйлчлүүлэгч аж. Түүнд хүү нь болох 25 настай эрэгтэй Б элэгний донор болжээ. 

"Донорын элэг тайрах мэс заслыг дурангийн аргаар хийх нь шинжлэх ухаан, технологийн ололт юм"

Arslan.mn

Энэ үеэр УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, АШУ-ны доктор, профессор О.Сэргэлэн хэлсэн үгэндээ “УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон өнгөрсөн хугацаанд олон шинэ эмчилгээ, үйлчилгээ, технологийг нэвтрүүлсэн.

Анх хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал, амьд донороос баруун, зүүн дэлбэнг суулгах мэс заслыг БНСУ-ын Асан их сургуулийн эмч нарын багтайгаа хамтарч хийж байсан.

Тэгвэл өнөөдөр бид энэ багтайгаа хамтран дахин шинэ эмчилгээг нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ. Элэг шилжүүлэн суулгах мэс заслын донорын элэг тайрах мэс заслыг дурангийн аргаар хийх нь шинжлэх ухаан, технологийн ололт гэж харж болно.

Дурангийн аргаар мэс засал хийснээр мэс заслын дараах өвдөлт багатай, зүсэлт бага хийгддэг учраас гоо сайхны тал дээр асуудалгүй, эдийн засагт хэмнэлттэй зэрэг маш олон давуу талтай. 

Дурангийн тоног төхөөрөмжийн асуудлаа бүрэн шийдчихвэл Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон маань тус мэс заслыг бие даан хийх бүрэн боломжтой. Эмч, мэргэжилтнүүд бүрэн бэлтгэгдсэн.” гэдгийг энэ үеэр онцоллоо. 

"14 жилийн турш тасралтгүй хичээж, суралцаж хөгжиж ирсэн УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олны амжилтаар би маш их бахархаж байна"

Arslan.mnБНСУ-ын Асан эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах багийн Профессор, мэс заслын эмч Jung Donghwan:

Өнөөдөр Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн хамт олонтой хамтран анх удаа элэг шилжүүлэн суулгах мэс заслын донорын  элэгний баруун дэлбэн  тайрах мэс заслыг дурангийн аргаар амжилттай хийлээ.

УНТЭ-ийн эмч нарын маань удаан хугацааны хичээл зүтгэл, бэлтгэлийн үр дүнд амжилттай боллоо.

Харин Реципентийн буюу элэгний хүнд өвчтэй эмчлүүлэгчид элэг шилжүүлэн суулгах мэс засал тогтвортой үргэлжилж байна. Донор маань удахгүй эдгэрээд, сэтгэл ханамж дүүрэн эмнэлгээс гарна гэдэгт итгэлтэй байна.  

Анх 14 жилийн өмнө "Аса Эрүүл мэндийн төв"-тэй хамтран амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийх төсөл эхэлж би тэр багийн гишүүн байлаа. Яг тухайн үед багаж тоног төхөөрөмж, эмч нарын ур чадвар зэрэгт эргэлзэж яг энэ хэд маань хийж чадах байгаа даа гэсэн сөрөг хандлагатай байснаа нуухгүй ээ. Түүнээс хойш бид байнга бие биетэйгээ холбоотой байж, тасралтгүй хөгжиж, ур чадвараа нэмэгдүүлсээр ирсэн. Тоног төхөөрөмж, эмчлүүлэгчийн онцлог байдал зэрэг олон бэрхшээл тулгарч байсан ч бид хамтдаа зарим мэс заслыг танай эмнэлэг дээр ирж хийх гэх мэтээр үргэлжилсээр бие даан 50 дахь амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслаа хийлээ гэх үед надад үнэхээр сайхан, гайхалтай сэтгэгдэл төрсөн. 14 жилийн турш тасралтгүй хичээж, суралцаж хөгжиж ирсэн та бүхний амжилтаар би маш их бахархаж байна. 

Элэгний эмгэг нь эцсийн шатандаа орсон өвчтөний амь насыг аврах ганц арга нь элэг шилжүүлэн суулгах мэс засал байдаг.

Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон өвчтөний нэг жил амьдрах хувь 93.6 хувь, 3 жил амьдрах чадвар - 92,3 хувь, 5 жил амьдрах чадвар - 92,3 хувь байгаа нь дэлхийн өндөр хөгжилтэй орны элэг шилжүүлэн суулгах бусад төвүүдийн үзүүлэлтэй дүйцхүйц хэмжээнд хүрсэн. Энэ нь УНТЭ-ийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн Элэг шилжүүлэн суулгах багийнхны том амжилт юм.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662002
0 эможи

keyboard_arrow_up