ГССҮТ-ийн эмч нар цээжний дурангийн мэс засал эмчилгээг орон нутагт нэвтрүүллээ

2025 оны 2 сарын 26

Arslan.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх эмчилгээг эх орондоо нутагшуулан, эмнэлгийн тусламж үйлчилгээнд өдгөө 7 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус тасгийн эмч нар алсын дуудлагаар хөдөө орон нутагт ажиллаж, яаралтай тусламж үзүүлэхээс гадна орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байран дээр нь сургаж чадавхжуулан, хамтарсан үзлэг оношлогоо болон мэс засал эмчилгээ хийж буй юм.

 Уг ажлын үр дүнд Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Говь-Алтай, Булган аймгийн эмнэлэгт цээжний хөндийн битүү гэмтэл болон дурангийн мэс засал, хавирганы хугарлыг бэхлэх эмчилгээ хийж эхэлснээр орон нутгийн иргэдэд цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлж, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын ачаалал, төвлөрлийг сааруулахад чухал ач холбогдолтой ажил болсон билээ.

 ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч нар 2023 онд 14 удаа алсын дуудлагаар ажиллаж, орон нутгийн 12 иргэнд мэс засал эмчилгээ хийсэн бол, 2024 онд 28 удаагийн үйл ажиллагаагаар нийт 27 иргэнд мэс засал эмчилгээг амжилттай хийжээ.

Тасгийн хамт олон цаашид цээжний дурангийн мэс засал эмчилгээг түлхүү хийх, энэхүү эмчилгээний арга технологийг нутагшуулах, нийслэл болон орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг төрөлжсөн нарийн мэргэжлээр сургаж чадавхижуулахад анхаарах зэрэг зорилтот томоохон ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661963
0 эможи

keyboard_arrow_up