Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

2025 оны 2 сарын 18

 Arslan.mn

Улаанбурханы өвчлөл бүртгэгдэж буй улс орнуудаар аяласан өгүүлэмжтэй уг халдварын сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарлан, оношлогоо, эмчилгээнд хамруулж, тандалт судалгаа хийж байна.

Дэлхий дахинд 2025 оны нэгдүгээр сарын байдлаар улаанбурхан өвчний 3,106 тохиолдол бүртгэгдэж, Монголчуудын их зорчдог Тайланд улсад 103 тохиолдол бүртгэгдэн дэгдэлт болж байгаа тул та бүхнийг гадаад улс оронд зорчихдоо улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдахыг зөвлөж байна.

Иргэд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцинд хамрагдах боломжтой.

Үндэсний товлолын дагуу улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг дархлаажуулалтад хамрагдах (есөн сартай, хоёр настай) хүүхдүүд өрхийн эрүүл мэндийн төв, сумийн эрүүл мэндийн төвүүддээ хандан үнэ төлбөргүй хамрагдахыг ХӨСҮТ-ээс зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
661820
1 эможи

keyboard_arrow_up