АШУҮИС-ийн гурван оюутан Япон улсад 100 хувийн тэтгэлгээр эмч мэргэжлээр сурахаар болжээ

2025 оны 2 сарын 13

Arslan.mn

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран ажилладаг Япон улсын Эрүүл мэнд, нийгмийн халамжийн олон улсын их сургуульд АШУҮИС-ийн 2-р курсын оюутан Н.Батсайхан, О.Хүслэн, Б.Энгүүн нар нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцэж, 100 хувийн тэтгэлэгтэйгээр Хүний их эмч мэргэжлээр суралцах боллоо.

Тэтгэлэгт тэнцсэн оюутнуудыг АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж болон удирдлагууд хүлээн авч уулзаж, төрөлх их сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, эрдэм оюуныг дээдлэн, амжилттай суралцаж, эх орныхоо эрүүл мэндийн салбарт хувь нэмэр оруулах чадварлаг мэргэжилтэн болохыг захиж, баяр хүргэлээ.

Япон улсад суралцахаар болсон оюутнууддаа халуун баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье.

Arslan.mnArslan.mnArslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661751
1 эможи

Зочин
2025-02-14 14:14
Гайхалтай хүүүхдүүдэд халуун баяр хүргье! Эрүүл энх, аз жаргал, сурлагын өндөр амжилт хүсье!
Монгол
2025-02-14 13:27
Мундаг хүүхдүүд байна аа. Амжилт хүсье.
keyboard_arrow_up