“Үндсэн мэргэшлийн эмчийн сургалтын тогтолцоо” уулзалт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

2025 оны 2 сарын 11

Arslan.mn

АШУҮИС-ийн Монгол Япон эмнэлэг дээр хэрэгжиж буй ЖАЙКА олон улсын байгууллагын төслийн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхижуулах, сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр “Үндсэн мэргэшлийн эмчийн сургалтын тогтолцоо” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалт хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, Жайка Монгол дах төлөөлөгчийн газрын дарга Мияни Кэнсүкэ, АШУҮИС-ийн ректор, АУ-ны доктор, профессор Б.Дамдиндорж, KRC төслийн дэд удирдагч Або Хироши, KRC төслийн зөвлөх Ирахара Минорү нар болон Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, АШУҮИС-ийн төлөөллүүд оролцлоо. Төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал болон Япон улсын анагаах ухааны их сургуулиудын төгсөлтийн дараах сургалтын тогтолцооны талаар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг хийлээ.

Arslan.mn

Төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо, үндсэн мэргэжлийн эмч бэлтгэх сургалтын чанарыг сайжруулж, сургалтын хөтөлбөрийг олон улсын стандартад нийцүүлэх үүднээс эмнэлзүйн сургагч багш нарыг бэлдэх, төгсөлтийн сургалтыг нэгдсэн нэг стандартаар хэрэгжүүлэхээр талууд тохиролцлоо.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661697
1 эможи

keyboard_arrow_up