Булган аймагт нэн шаардлагатай хүний нөөцийг сургаж, тоног төхөөрөмжийг шийдвэрлэнэ

2025 оны 2 сарын 09

 Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Соккоро Эскаланте болон ЭМДЕГ-ын дарга С.Энхболд, төрөлжсөн гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн удирдлагууд Булган аймагт ажиллалаа. 

Тус аймагт ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжиж байгаа. Орон нутгийн иргэд тухайн бүс нутагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээгээ авдаг байх нь бидний зорьж буй нэг ажил. АХБ-аас иргэд аймаг орон нутагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүйгээс үүдсэн санхүүгийн тооцоолол судалгааг гаргажээ. Уг судалгаанаас үзэхэд аймгууд дунджаар 3.7–25.7 тэрбум төгрөгийн тусламжийг алдаж байна. Үүнээс Булган аймгийн иргэд Улаанбаатар хот руу явж тусламж, үйлчилгээ авсан байдал нь 17.3 тэрбум төгрөг байгаагаас өөрийн аймагтаа хийх боломжтой үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээг нийслэл рүү алдаж буй мөнгөн дүн нь 12.9 тэрбум байгаа"-г онцолсон. 

”ЭРҮҮЛ БУЛГАН” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн тогтолцоондоо анхаарах, эмчилгээ үйлчилгээний чанараа сайжруулахад амжилт хүсээд аймгийн нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасагт биохимийн бүрэн автомат анализатор, мэс заслын тасагт CRM аппарат, тархины мэс заслын суурь багаж, энэ ондоо багтаан эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулагдан тоноглогдсон 4 автомашин, Хутаг-Өндөр сумын ЭМТ-д унтуулгын аппарат зэргийг шийдвэрлэлээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661642
0 эможи

keyboard_arrow_up