Н.Сувдмаа: Хоолой болон амны хөндийн архаг үрэвслүүд нь ХАЛДВАРТ ӨРТӨХ суурь шалтгаан болдог

ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээний нэгжийн дарга О.Сувдмаа "Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний идэвхжил алаг цог дэгдэлтийн түвшинд байна. Сүүлийн долоо хоногт амьсгалын замын А хүрээний H1N1 вирус, амьсгалын замын синцитиаль вирус орчилд давамгайлж байна. Эдгээр вирусийн гол онцлог нь бага насны хүүхдүүдэд хүндрэл үүсгэх эрсдэлтэй байдаг. Амьсгалын дээд замд байршаад, тодорхой хугацааны дараа амьсгалын доод замын эрхтнүүдийг гэмтээх, цаашлаад хатгалгаа болон бачуурал буюу ларенгит болох эрсдэлтэй. Иймд эцэг, эхчүүд онцгой анхаарах хэрэгтэй.
Тухайлбал, хоолойгоо зайлах, амны хаалт зүүх, амны хөндийн архаг үрэвслүүдээ эмчлүүлэх, дотоод орчны цэвэрлэгээг хоёр цаг тутамд хийх нь чухал.
Мөн тэрбээр, "Хоолой болон амны хөндийн архаг үрэвслүүд нь ХАЛДВАРТ ӨРТӨХ суурь шалтгаан болдог. Нийтийн унаанд явахдаа АМНЫ ХААЛТ байнга зүүж байх ёстой.
Яагаад гэвэл менингококкт халдварын гол үүсгэгч Neisseria meningitidis нь тасалгааны хэмд 1-3 цаг байх чадвартай. Иймд хоёр цаг тутам чийгтэй цэвэрлэгээ хийхийг зөвлөдөг. Мөн агаарт сэлгэлт сэргийлэх нөхцөлийг бүрдүүлж байгаа." гэж зөвлөв.







