Э.ЭЛБЭГЖАРГАЛ: Сүүлийн үед “ЦУСНЫ ХАВДРААР“ ЗАЛУУЧУУД их өвчилж байна
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн их эмч Э.Элбэгжаргалаас цусны хавдар, нөлөөлөх хүчин зүйлийн талаар тодрууллаа.
Тэрээр "УНТЭ нь насанд хүрэгчдийн цусны хавдар болон бусад өвчнүүдийн эмчилгээг хариуцаж ажилладаг. Сүүлийн үед цусны хавдраар залуучууд их өвчилж байна. Цусны хавдар үүсэх тодорхой шалтгаан гэж байдаггүй. Элэгний хавдар нь элэгний вирусээс болж үүсэх, умайн хүзүүний хорт хавдар нь хүний папилома вирусээр үүсгэгддэг бол цусны хавдар нь тэрнээс шалтгаалаад, энэнээс шалтгаалаад гэх үүсгэгч байхгүй. Харин нөлөөлөх хүчин зүйлүүд байна. Үүнд хүнсний аюулгүй байдал, орчны бохирдол, биологийн хүчин зүйлс нөлөөлж байна.
Эцэг эхчүүд хүүхдүүддээ багаас нь өөрчлөлтөд орсон хүнсний бүтээгдэхүүн өгч байна.
Сүүлийн жилүүдэд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношилгоог улс орон даяар хийсэн. Үүнтэй холбоотойгоор цусны шинжилгээнд өөрчлөлт гарсан иргэд их байна." хэмээлээ.









